Өмгөөлөгч Г.Батбаярын эрхийг хүчингүй болгожээ

Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Хуульчдын Холбооны 2019.12.16-ны өдрийн 35 тоот тогтоол, УДШ-ийн 2020.09.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор хүчингүй болгосон байна. 
Дээрх тогтоолыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2021.05.03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Г.Батбаярын Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна хэмээн Монголын Өмгөөлөгчдийн холбооноос мэдэгдэл гаргажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.