Орос, Украины асуудлаар НҮБ-ын санал хураалтад "ТҮДГЭЛЗСЭН" 35 улсын нэг нь Монгол болов
НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө хуралдаж Украинд хийсэн Оросын эзлэн түрэмгийллийг буруутгасан агуулгатай тогтоол дээр санал хураав.
Санал хураалтад НҮБ-ын бүх гишүүн орнууд оролцсоноос 141 нь тогтоолыг дэмжиж, тав нь эсэргүүцэж, 35 нь түдгэлзжээ. Эсэргүүцсэн 5 улс нь ОХУ, Беларусь, Умард Солонгос, Эритрей, Сири байв.
Тогтоол нь ОХУ-ын Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг буруушааж, цэргээ даруй Украинаас гаргахыг уриалсан агуулгатай
Түүхийнхээ турш ОХУ-ын ойрын холбоотон байсан Серби улс тогтоолыг дэмжсэн нь энэ удаагийн санал хураалтын нэг дуулиантай мэдээ байв. Түдгэлзсэн орнуудад Монгол, Хятад, Энэтхэг, Иран, Ирак, Пакистан, Казахстан, Африк тивийн хэд хэдэн улс, Ази, Латин Америкийн зарим улс багтжээ.
Тус байгууллага түүхэндээ 11 дэх удаагаа дайны асуудлаар тусгай чуулган зохион байгуулсан нь энэ юм.
Эх сурвалж: AXIOS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.