? Д.Сумъяабазар: Үнэнийг хэлэхэд би М.Энхсайхантай хамтарч ажиллаж байгаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн түгжрэлийг хэрхэн шийдэх гарц, төлөвлөгөөнийхөө талаар өнөөдөр /2022.03.02/ мэдээлэл өгсөн билээ.
Энэ үеэр тэрбээр "Би яг үнэнийг хэлэхэд олон сайн мэргэжлийн улсуудтай ажиллаж байгаа. Би бүр нэг хүнийг онцлоод хэлье. М.Энхсайхан Ерөнхий сайдыг "Та ирж УБ хотын хөгжлийн төлөө, хотын эдийн засгийн төлөө хамтран ажиллаач гэдэг санал тавьсан. Хотын эдийн засаг гэдэг цоо шинэ хэллэг, томъёолол, дээрээс нь бодлого гаргах үүднээс бүгдээрээ хотынхоо хөгжлийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй байна. Ерөнхий сайд бол дэмжсэн. Хамтарч ажиллаад саналуудаа бэлдэж байгаа. Гадны эдийн засгийн судалгааны улсуудтай ч бид хамтарч байгаа" гэлээ.
Өөрөөр хэлбэл тэрбээр нийслэлийг хөгжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд мэргэжлийн хүн шаардлагатай байна гэж Хотын дарга үзэж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.