СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-01

Б.Мөнхбаатар: Хот байгуулахдаа эдийн засгийн таталцлыг тооцож төлөвлөх хэрэгтэй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг олгох, хугацааг сунгах, ажлын төрөл нэмэх, нөхөн олгох, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, бүртгэх, гэрээ байгуулах, лавлагаа гаргах үйл ажиллагаа цахимд шилжсэнтэй холбоотойгоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-ын төлөөлөлтэй өчигдөр уулзлаа.

Тус уулзалтаар барилгын салбарын үйл ажиллагаанд хэрэгжиж буй дээрх цахим системийн шинэчлэл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих журам, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд хот байгуулалтын баримт бичгийг оруулах аргачлалын зааврыг танилцуулсан юм. Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяр болон 60 гаруй ААН-ийн төлөөлөл оролцож санал солилцлоо.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Зургийн компаниуд бодит байдалтайгаа уялдаагүй зураг хийх бус эдийн засгийн таталцал, ажлын байр, хөгжлийн цогц төлөвлөгөөтэй уялдсан зураг боловсруулах шаардлага тавих болно гэдгийг мэдэгдлээ.

Мөн зургийг зөв хийхгүй бол шинэ хот байгуулалт буруу явах эрсдэлтэй байгааг сануулж, тухайлбал Дундговь аймгийн 500 хүн амтай Өлзийт сумыг төлөвлөхдөө 1000 хүн амтай болно гэж төлөвлөлтийг нь батлаад, том дэд бүтэц тавиад тэр нь одоо ашиглалтгүй болоод Улсын мөнгө үрэгдсэн жишээ байна.

Энэ бол эдийн засгийн таталцал болон түлхэлцлийг тооцоогүй, газар дээр нь зөвшөөрөл олгоод зургаасаа зөрчихсөн, газрын доорх дэд бүтцийг мэдэхгүй зэргээс үүдэлтэй буруу төлөвлөлтийн уршиг болохыг аж ахуй нэгжүүдэд анхааруулж хойшид энэ бүх зөрчлийг арилгах чиглэлийг" өглөө.

Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай “Хот байгуулалтын баримт, бичиг боловсруулах эрхийг цахимжуулснаар төрийн үйлчилгээг авилга, ашиг сонирхол, хүнд сурталгүй, хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй үзүүлэх, хүнээс хүнд дамжсан танил талын хүрээнд шийдэгддэг байсан асуудал ийнхүү ил тод болж байна” гэлээ.

 Цахим систем дараах байдлаар ажиллана.

  • Хуулийн этгээд эрхийн зөвшөөрөл эзэмших хүсэлтээ мэдээллийн сангийн цахим бүртгэлийн системээр дамжуулан ирүүлнэ
  • Эрхийн зөвшөөрөл эзэмшигч нь ХУР системээр дамжуулан бүртгүүлнэ
  • Суурь нөхцөл, шаардлагын дагуу удирдах болон инженер, техникийн ажилтан нэг бүр танилт нэвтрэлтийн улсын нэгдсэн “ДАН” системээр дамжуулан бүртгүүлнэ. Ингэсэнээр суралцаж төгссөн сургуулиудын жагсаалт, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг татаж харах боломжтой болсоноор салбарын удирдах ажилтан, архитектор, инженер техникийн ажилчдын мэдээллийн санг үнэн зөв, бүрэн бүрдүүлж, боловсон хүчний давхцал арилав.
  • Салбарын тусгай зөвшөөрөл олгох мэдээллийн сангийн цахим бүртгэлийн систем нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, цахим үйлчилгээний нэгдсэн портал .
  • Журамд хуулийн этгээдийн нэр дээр мэдээллийн сангийн цахим бүртгэлийн системд бүртгэлтэй байгаа мэргэжлийн архитектор, инженер техникийн ажилчдыг гурваас доошгүй сарын хугацаанд шилжилт хөдөлгөөн хийхийг хориглов. Ингэсэнээр зохиомлоор тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд олон үүсэх боломжийг хязгаарлаж, орон тооны ажилчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэв.
  • Хуулийн этгээдийн архитектор, инженер техникийн ажилтны нийгмийн даатгал шинээр тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргахад сүүлийн нэг сар, сунгуулахад сүүлийн гурван сар тасралтгүй төлөгдсөн байх шаардлагыг тусгаснаар хуулийн этгээдийн бүртгэлтэй мэргэжлийн ажилчдыг ажиллуулж байгаа эсэх, боловсон хүчний шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, үнэн зөв мэдээллийг гаргах боломжтой болов.
  • Журмаар мэдээллийн сангийн цахим бүртгэлийн систем дэх эрх эзэмшигч хуулийн этгээдүүдийн оролцоо, цахим системийн хэвийн үйл ажиллагааг тодорхойлж шинээр нэмж оруулав. Эрхийн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим систем өөрөө суурь нөхцөл шаардлагын дагуу хүний оролцоогүйгээр шалгаруулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.