МУГТ С.Цэрэнчимэд шилдгүүдийг цэвэр ялж түрүүллээ

Энэ өдрүүдэд Турк улсын Стамбул хотноо бөхийн төрлүүдийн дэлхийн чансаа олгох "Яшар Догугийн" тэмцээн зохион байгуулагдаж байна. 

WW57 MGL Battsetseg ALTANTSETSEG MGL Tserenchimed SUKHEE 4 01 

Тэмцээний хуваарь болон тус тэмцээнд оролцож буй монголын баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Манайхны медалийн салхийг хагалж МУГТ С.Цэрэнчимэд алтан медаль хүртэн, төрийн дууллаа эгшиглүүллээ. Оны эхэнд ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний тэмцээнд аваргалсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт, МУГТ С.Цэрэнчимэд 62 кг жинд түрүүлэхдээ жингийнхээ ихэнх шилдгүүдийг бүгдийг нь цэвэр яллаа.

1/8 шигшээ барилдаанд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, гурван мөнгө, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнийг даралтаар цэвэр яллаа.

Шөвгийн наймд "Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Маликийг мөн цэвэр дарлаа.

Хагас шигшээд Африк тивийн анхны олимпын медальт бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тунисийн Марва Амриг 12:1, шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Мэсей Килтийг 12:0 гэсэн оноогоор цэвэр цэвэр яллаа.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.