Оросын халдлагын улмаас долоон хүн амиа алджээ

Оросын зэвсэгт хүчний бөмбөгдөлтөд өртсөн долоон хүн амиа алдсан гэж Украины цагдаа нар мэдэгджээ.

Тодруулбал, Мөн Мариуполь хотод нэг хүн нас барсан гэж албаныхан мэдээлсэн юм. Түүнчлэн 19 иргэн сураггүй алга болоод байгаа аж.

Украины арми Оросын таван онгоц, нэг нисдэг тэргийг сөнөөсөн гэж мэдэгдсэн бөгөөд иргэддээ хандан "Тайван байж, Украины цэргийн хүчинд итгээрэй" хэмээн уриалсан байна.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам энэхүү мэдээллийг үгүйсгэн, "Украины хилийн цэргүүд Оросын анги нэгтгэлүүдэд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй" гэж онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.