БИЧЛЭГ: Владимир Зеленский яаралтай мэдэгдэл гаргав
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яаралтай мэдэгдэл хийж, улс даяараа цэргийн онцгой байдал зарлан, байлдааны цагийн хуулийг хэрэгжүүлэх болсноо зарлажээ. Мөн тэрээр ард иргэдээ тайван байхыг уриалж, дайнд заавал ялна гэж онцолсон юм.
Тус улсын Батлан хамгаалах яам олон нийтийн сүлжээндээ байршуулсан тус богино бичлэгт Зеленский "Эрхэм Украйны иргэд ээ, өнөөдөр өглөө Ерөнхийлөгч Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаа зарласан. Оросууд манай цэргийн дэд бүтэц, хилийн харуулуудад цохилт өглөө. Украины олон хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон. Тиймээс бид улс орныхоо бүх нутаг дэвсгэрт байлдааны цагийн хуулийг нэвтрүүлж байна.
Би саяхан Ерөнхийлөгч Жо Байдентай ярилцлаа. АНУ аль хэдийн олон улсын дэмжлэгийг нэгтгэж эхлээд байна. Өнөөдөр та бүгд тайван байх ёстой. Боломжтой бол гэрээсээ битгий гараарай. Бид бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж байна. Арми маань идэвхтэй байгаа. Батлан хамгаалах, аюулгүй байдлын бүх салбар маань асуудалгүй ажиллаж байна.
Сандрах хэрэггүй. Бид хүчтэй. Бид бүх зүйлд бэлэн байна. Бид Украин учраас бүгдийг ялах болно. Украин улс мандтугай" хэмээн хэлжээ.
❗️ Звернення Президента Володимира Зеленського pic.twitter.com/oQ1bsB6Ow8
— Defence of Ukraine (@DefenceU) February 24, 2022
Эх сурвалж: CNN, The Guardian
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.