Лондонд үл хөдлөх хөрөнгөтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч асныг шүүхэд шилжүүлэв

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатарыг мөнгө угаасан, эрх мэдлээ урвуулсан, хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Уг хэргийг өнгөрсөн оны 11 дүгээр сард шүүхэд шилжүүлэхээр болж байсан ч прокурор нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буцааснаар саяхан шалгалтаа дууссан юм байна.

Тэрбээр ОХУ-ын “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Алексей Владимирович Зимин гэх хүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Хойд хөршид хаалттай хувьцаат нийгэмлэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй 2003-2012 онд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Түүнийгээ байгуулахдаа Петербург дэх Номос банкны данснаасаа их хэмжээний ам.доллар гаргаж хахууль болгож өгсөн гэнэ. Тодруулбал, үйлдэлд нь прокуророос З.Ганбаатарт мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эдгээрээс гадна хэрэгт хамт яллагдагчаар татагдсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбатдаа удаа дараа давуу байдал олгож байсныг АТГ-ын мөрдөгчид тогтоосон аж. Өөрөөр хэлбэл, Л.Дэлгэрбаттай хамтарч 12 удаа түүнд давуу байдал олгон, гэрээний хавсралт, ажил хүлээлцсэн тэмдэглэлд “Эрдэнэт үйлдвэр”-ийг төлөөлөн гарын үсэг зурж дэмжлэг үзүүлсэн хэрэгт холбогдоод буй юм. нь тогтоогджээ. Ингэж албан тушаалаа ашиглаж, өөрийнхөө аж ахуйн нэгжид давуу байдал олгож авсан мөнгөө Их Британийн Виржинийн аралд байгуулсан “Process control intelligent application” компаниар дамжуулж угаасан үйлдэлд буруутгагдаж байна. Тэдэнд холбогдох хэргийг өдгөө Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж эхэлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.