СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарыг өнөөдөр шүүнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан Хөгжлийн банкнаас улстөрчид, тэдний танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн нэн хөнгөлөлттэй зээл авсан, барьцаа хөрөнгө нь шаардлага хангахгүй зэрэг шалтгаанаар олон компанийг АТГ-аар шалгуулахаар хандаад буй.

АТГ-аас хэд хэдэн хүнийг яллагдагчаар тооцон цагдан хорьж шалгах санал ажлын хэсгийнхэн НПГ-т хүргүүлсэн  байна. Прокурор уг саналыг нь шүүхэд хүргүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч баасан гарагт хэлэлцэж, Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, А.Ариунболд нарыг сар хорих шийдвэр гаргасан.

Харин Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу, "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарыг хэргийг хэлэлцэх хугацааг өнөөдрийг /2022.02.21/ хүртэл хойшлуулсан.

Тодруулбал, яллагдагч Б.Чойжилжалбуугийн “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлтийг өнөөдрийн 15 цаг 30 минут хүртэл, яллагдагч Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс “шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах тухай” хүсэлтийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 16:00 цаг хүртэл тус тус хойшлуулж шийдвэрлэсэн билээ.

Шүүх хуралдааны талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.