Хүүхэд асарсны тэтгэмж болон олгогдоогүй үлдсэн хүүхдийн мөнгийг маргааш олгоно

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдаж байгаа зарим иргэдийн 2022 оны 02 дугаар сарын тэтгэмж программ хангамжийн алдаанаас шалтгаалан олгогдоогүй тул тэтгэмжийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр нөхөж олгоно хэмээн ХХҮЕГ-аас мэдээллээ.

Энэ сарын 17-ны өдөр 1’033’283 хүүхдэд хүүхдийн мөнгөний шилжүүлэг хийгдсэн. Гэвч өнгөрөгч 2021 онд тодорхой шалтгааны улмаас олгогдоогүй 6000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголт мөн л хийгдээгүй үлджээ. ХНХЯ-Сангийн яамтай хамтран ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сард багтаан дээрх нөхөн олголт хийхээр боллоо.

Мөн энэ сарын хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг ч хийх аж.

274228098 428003992344540 2745231036218867701 n1

Иргэд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ ebarimt эсвэл ehalamj-аар илэрхийлсэн эсэхээ нягтлах хэрэгтэй. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэр, илэрхийлээгүй нь цагаанаар харагдана. Үүнээс гадна хүүхдийн мөнгө авах хүсэлтээ дүүргүүдийн халамжийн хэлтэс болон банкны теллер дээр очиж хүсэлтүүдээ бүртгүүлж болно.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.