Гадаадын тусгай албатай холбоотой байж болзошгүй хэмээн Ч.Мөнхбаярыг саатуулжээ

“Монгол хүн монгол хүндээ тусалъя” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаярыг өчигдөр тагнуулын байгууллагаас саатуулан, орой гэрт нь нэгжлэг хийлээ.

Түүнийг Сүхбаатар дүүргийн нутаг, Энхтайвны гүүрний дэргэдэх “Наран плаза”-гийн гаднаас саатуулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсанаар зарим иргэн “Үндэсний үзэлтэй хүнийг саатууллаа, Ерөнхий сайдыг шүүмжилж бичсэний төлөө хорилоо. Айдастай, дарангуйлагч нийгэмд амьдарч байна” гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлсэн байв.

Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Харин тагнуулын байгууллагынхан энэ талаар тодорхой зүйл хэлэхээс татгалзсан бөгөөд удахгүй хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгөх бололтой.

, манай улсаас гадаадын тусгай албанд мэдээлэл дамжуулж асан өвөрлөгч иргэнд ч дэмжлэг үзүүлж, эмнэлгээс зугтаалгаж байсан гэсэн яриа учир мэдэх хүмүүсийн дунд байдаг юм билээ.

Тэрбээр өмнө нь Афганистанд байгаа Хазара иргэдийг Монголд авчрах талаар төрийн 3 өндөрлөгт шаардлага хүргүүлж байсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

pCIK6fPUlHgl2KIyhii9

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.