Г.Сод-Эрдэнэ цэвэр ялалтаар "салхийг хагаллаа"
Жудо бөхийн Тел Авивын их дуулга тэмцээн эхэллээ.
Энэ удаагийн их дуулга тэмцээнд 34 орны 298 тамирчин оролцож байгаа ба манай улсаас МУГТ Г.Одбаяр тэргүүтэй 14 жүдоч хүч үзнэ. Монголын баг бүрэлдэхүүний мэдээлэл болон тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас өнөөдөр барилдах бөхчүүдийн оноолтын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Явцын мэдээлэл:
Өнөөдрийн манайхны салхийг хагалан эрэгтэйчүүдийн -66 кг жингийн Монгол улсын аварга Г.Сод-Эрдэнэ эхний тойрогтоо 2021 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальтай Германы Сламбергер Леннартыг цэвэр яллаа. Тун удахгүй хоёрдугаар тойрогт тус хэсгийг тэргүүлэгч эзэн орны Барух Шмайловтой барилдана.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Д Анжело Биажог яллаа. Одоо С хэсгийг тэргүүлэгч өнгөрсөн оны Антальягийн Гранд Сламын аварга Бельгийн Жорре Верстраетентэй барилдана.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд барилдсан өсвөрийн Ази, номхон далайн орнуудын аварга О.Оюунчимэг эхний даваандаа өөрөөсөө 10 насаар эгч Казахстаны Севара Нишанбаевад ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны сайтаас ЭНД дарж үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.