“Мунзуй” хэмээх Г.Нямдорж нарын ялыг хэвээр үлдээлээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр “Мунзуй” гэх нэрээрээ зарим хүнд танил болсон Г.Нямдорж болон Ч.Шинэцэцэг, Н.Галмандах хэмээх эмэгтэйчүүдэд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Г.Нямдоржийг гэртээ мансууруулах бодис хадгалж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд 2020 оны арваннэгдүгээр сард саатуулж, түүнтэй цуг байсан Ч.Шинэцэцэг гэх эмэгтэйн хамт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Шинэцэцэг нь Н.Галмандахтай хамт 2020 оны зургадугаар сард их хэмжээний мансууруулах бодис олж авч, хадгалсан хэрэгт шалгуулж байхдаа дахин энэ төрлийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон байдаг. талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.

Харин шүүгдэгч Ч.Шинэцэцэг, Н.Галмандах нарыг мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзээд мөн хоёр жил хорих ял шийтгэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэргийг нь хамруулж зорчих эрхийг нь дээрх хугацаагаар хасах ял оноосон юм.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх гурван шүүгдэгчийн хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.