Өмгөөлөгч Б.Баасанцогт нартай нэр холбогдсон шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүллээ
Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөн болж, Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.10-т заасан бүрэн эрхийн хүрээнд хянан хэлэлцэв.
Зөвлөгөөнөөс прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ гэж Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
Эргэн сануулахад шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нар нь өмнө нь өмгөөлөгч Б.Баасанцогт тэргүүтэй хүмүүсээс мөнгө авч ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн хэргээр шалгагдаж байсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.