МУГТ Г.Одбаяр тэргүүтэй манай 14 жүдоч хүч үзнэ

Жудо бөхийн Тел Авивын их дуулга тэмцээнд манай 14 жүдоч хүч үзнэ. 

hund jin 2022 01 01 01

Энэ сарын 17-19-ний өдрүүдэд Израиль улсын Тел Авив хотноо зохион байгуулагдах жудо бөхийн Тел Авивын их дуулга тэмцээнд 34 орны 309 жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Өнгөрсөн онд тус тэмцээний -81кг жинд Сайд Моллай Монгол Улсыг төлөөлөн ганцаараа оролцож мөнгөн медаль хүртэж байлаа. Харин энэ удаад манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр тэргүүтэй эрэгтэй 11, эмэгтэй гурав буюу нийт 14 жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байна. 

Тел Авив их дуулга тэмцээнд оролцох Монголын улсын баг, бүрэлдэхүүн
Тел Авив их дуулга тэмцээнд оролцох Монголын улсын баг, бүрэлдэхүүн

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

Хоёрдугаар сарын 16-ны Лхагва гараг

20:00 цагт: Сугалаа 

Хоёрдугаар сарын 17-ны Пүрэв гараг

17:00 цагт: Эрэгтэйчүүдийн -48, -52, -57кг, эрэгтэйчүүдийн -60, -66кг жингийн хэсгийн барилдаан 
23:00 цагт: Дээрх жингүүдийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 18-ны Баасан гараг

17:00 цагт: Эрэгтэйчүүдийн -63, -70, эрэгтэйчүүдийн -73, -81кг жингийн хэсгийн барилдаан 
23:00 цагт: Дээрх жингүүдийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 19-ний Бямба гараг

17:00 цагт: Эрэгтэйчүүдийн -78, +78кг, эрэгтэйчүүдийн -90, -100, +100кг жингийн хэсгийн барилдаан 
23:00 цагт: Дээрх жингүүдийн шигшээ барилдаан

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.