Дональд Трампын нягтлан бодогч нар түүнээс харилцаагаа тасалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын нягтлан бодох бүртгэлийн компани түүнтэй харилцаагаа тасалж, сүүлийн 10 жилийн санхүүгийн тайланд нь "итгэж болохгүй" гэж мэдэгджээ.

Мөн тус компани нь эдгээр баримтыг зөрүүтэй гэсэн дүгнэлтэд хүрээгүй ч цаашид ноён Трамптай хамтарч ажиллахгүй гэж онцолжээ.

Энэхүү захидал нь "Трамп Байгууллага"-ын залилангийн хэргийн шүүх хуурлын үеэр ил болсон бөгөөд "Мазарс"-ын нягтлан бодогчид ажлаа "мэргэжлийн стандартын дагуу" гүйцэтгэсэн ба Дональд Трампын өгсөн мэдээлэлд үндэслэн тайлангаа эмхэтгэсэн гэж мэдүүлсэн юм.

3b13603e f6cb 4b93 9400 4f8b9595e1d2

Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летитиа Жеймс юм. Тэрээр Ерөнхийлөгч асан болон түүний охин Иванка нарыг мэдүүлэг өгөхийг хүсэж байгаа ба хүү Эрик Трампыг нь аль хэдийн байцаажээ.

Харин Дональд Трампын өмгөөлөгчид хатагтай Жеймсийн хүсэлтийг цуцлахыг оролдож байгаа ба мөрдөн байцаалтыг тэр чигээр нь зогсоохоор шүүхэд хандаад байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.