Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Эрхэмбаатарыг томилжээ

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, зарим томилгоог хийсэн байна. 

Тодруулбал, Харин тус банкны дэд захирлаар Баян-Өлгий аймгийн МАН-ын дэд даргаар ажиллаж байсан З.Батырбекыг томилсон байна.

Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан С.Наранцогт Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар томилогдсон тул оронд нь Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очирыг томилсон байна.

Хөгжлийн банкны ТУЗ-өөс зээлийг барагдуулах асуудлаар ажиллах үүрэг бүхий Түр хороо байгуулжээ. Энэ хороог МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат ахлахаар болсон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.