Фото: “Нийслэл хүрээ 110” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өнөөдөр Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Нийслэл хүрээ 110” архивын баримт, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул болон түүх судлаачид оролцсон юм.

273517604 246957017609918 1363855738114825670 n

Энэ өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрлэж, Улсын нийслэл, хот хэмээн зарласан өдөр. Даяар олонд ийнхүү зарлан тунхагласнаар Монгол Улсын орчин үеийн нийслэлийн эрх зүйн байдал анх хуульчлагдан баталгаажсан түүхтэй.

273573077 246957340943219 4332835618601604857 n

“Нийслэл хүрээ 110” үзэсгэлэнд Их хүрээг Нийслэл хүрээ болгож тунхагласан түүхэн баримт бичиг, Богд хааны мутрын тэмдэг, Нийслэл Хүрээний албаны газруудын тэмдэг, Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын тамганы дардас, Хангарди шүтээн, нийслэл хотын анхны иргэдийн тухай баримтууд, түүхэн гэрэл зураг, шороон зураг зэрэг үзмэр дэлгэгджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.