Цементийг үнстэй хольж зарсан С.Оюунзул нарын гэм буруутай, эсэхийг удахгүй дэнсэлнэ

Цементийг цахилгаан станцын үнстэй хольж савлан, худалдаж байсан хүмүүсийн нэг болох С.Оюунзул гэх эмэгтэйд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх удахгүй хэлэлцэнэ.

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд билээ. Иргэн С.Оюунзул нь 2020 оны зургадугаар сараас аравдугаар сарын 16 хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн байдаг. Ийнхүү хууль бус үйлдэл хийснээр “МАК цемент” ХХК-д 3.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан аж.

Мөн, иргэн М үнс хольсон 24тн цементээ тээвэрлэн, худалдсанаар 5.9 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.

ЭЦА-ныхан уг хэргийг шалгаж эхлэх үед “МАК цемент”-ийнхээс гадна БНХАУ-ын үйлдвэрүүдийн цементийн ууттай 400 ширхэг үнс хольсон “бараа” битүүмжилснээс гадна “Монцемент”, “Тайга”, “Байкаль” болон хятад ханзаар бичсэн шошготой 14 000 уут ашиглахаар хадгалж байсныг илрүүлсэн юм.

НПГ-аас иргэн С.Оюунзулд Эрүүгийн хуулийн 18.16-2.1 дэх хэсэгт заасан “Бусдын барааны тэмдгийг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болоод байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.