Ц.Цогтбаатар тэргүүтэй манай 13 жүдоч Парисын их дуулгад зодоглоно

Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана. 

 GS 0196 1643489529 1643489529 01 01 

55 орны 306 жүдоч зодоглох урьдчилсан мэдүүлгээ өгөөд буй энэ удаагийн Парисын их дуулга тэмцээнд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй 13 жүдоч зодоглоно. 

Монголын баг, бүрэлдэхүүн
Монголын баг, бүрэлдэхүүн

Тэмцээн хоёр өдрийн форматаар зохион байгуулагдах ба дараах хуваарьтай байна. /Улаанбаатарын цагаар/

Хоёрдугаар сарын 4-ний өдөр /Баасан гараг/

21:00 цагт: Сугалаа

Хоёрдугаар сарын 5-ны өдөр /Бямба гараг/

17:00 цагт: Эрэгтэй: -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэй: -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жингийн хэсгийн барилдаан. 
00:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан. 

Хоёрдугаар сарын 6-ны өдөр /Ням гараг/

17:00 цагт: Эрэгтэй: -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэй: -70 кг, -78 кг, +78 кг жингийн хэсгийн барилдаан. 
00:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.