Португалийн гран при тэмцээний шилдэг цэвэр ялалтууд №1

Жүдо бөхийн энэ оны эхний Португалийн гран при тэмцээн дуулиан шуугиантай явагдаж өндөрлөлөө.

 GS 6955 1643406278 1643406278 01 

41 орны 301 жүдоч хүч үзсэн тус тэмцээний онцлог нь жүдо бөхийн шинэчилсэн дүрмээр явагдсан юм. Жүдо бөх сонирхогчдодоо тус тэмцээний эхний өдрийн буюу хөнгөн жингүүдийн шилдэг барилдаануудын түүвэр бичлэгийг толилуулж байна. Эхний өдөр манай улсаас дөрвөн бөх зодоглосноос -60 кг жинд 2021 оны улсын аваргын мөнгөн медальт Б.Цогт-Очир хүрэл медаль, Э.Сумъяабазар шагналт байранд орсон бол -66кг жинд өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Нармандах хүрэл медалийн төлөөх барилдаанд тус жингийн тэргүүн бөх БНСУ-ын Ан Баул аваргад ялагдан шагналт байранд шалгарлаа. Б.Цогт-Очирын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинг ДАШТ-ий хүрэл медальт Испанийн Ф.Гарригос тэргүүлэн барилдсан ч харамсалтай нь медаль хүртэж чадаагүй бол залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын залуу жүдоч Лий Харим түрүүлж гран при ангиллын тэмцээний анхны алтан медалиа хүртлээ. 

Эрэгтэйчүүдийн -66кг жинг олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын алдарт Ан Баул тэргүүлэн барилдсан ба түүнийг түрүүлнэ гэж таамаглаж байсан ч хагас шигшээд Швейцарын залуу бөхөд ялагдан хүрэл медаль хүртсэн юм. 

Эмэгтэйчүүдийн -48кг жинг Катарина Коста тэргүүлэн барилдсан ба тэрээр нутгийн дэвжээндээ шилдэг нь байж түрүүллээ. 

Эмэгтэйчүүдийн -52кг жинд олимпын аварга Д.Красники аварга жин өгссөн ч түрүүлж чадлаа. 

Эмэгтэйчүүдийн -57кг жинг тэргүүлэн барилдсан нутгийн бөх олимпын хүрэл, ДАШТ-ий дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Т.Монтейро хүрэл медаль хүртсэн бол сэргээшийн асуудлаас үүдэлтэйгээр барилдах эрхээ хасуулаад байсан Бразилын алдарт Р.Силва түрүүллээ.  

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.