МХЕГ-ын газрын дарга асан Э.Аззаяад оноосон ялыг хөнгөрүүлжээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Э.Аззаяад холбогдох хэргийг өчигдөр хэлэлцлээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгч нь гомдол гаргасан аж. Э.Аззаяа нь оймсондоо олон мянган ам.доллар нуусан Н.Баярсайхантай хамт шалгуулсан ч шүүхээс хэргийг нь тусгаарлан буцаасан билээ.

Э.Аззаяаг бусдаас удаа дараа их хэмжээний хахууль авсан гэм буруутайд тооцож, хоёр жил таван сар хорих ял Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноогоод байсан юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа ашиглан хясан боогдуулах замаар, бүлэглэн 64 удаагийн гүйлгээгээр 337.5 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутай гэж шүүхээс дүгнэсэн юм.

Харин давж заалдах шатны шүүхээс шийтгэлийг нь хөнгөрүүлэн таван сарыг нь хасаж, хоёр жил ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.