Украйн дахь солонгосчуудыг тус улсаас гарахыг уриалжээ
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Украйны зүүн өмнөд хэсгийн 12 муж дахь аялал жуулчлалын сэрэмжлүүлгийн түвшнийг 3 дугаар зэрэглэл хүртэл нэмэгдүүлж, солонгос иргэдийг тус улсаас гарахыг уриалсан байна.
Энэхүү сэрэмжлүүлгийн систем нь дөрвөн шатлалтай бөгөөд хамгийн дээд хэмжээндээ хүрсэн тохиолдолд БНСУ-ын иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг тушаах юм.
Тус улсын Гадаад хэргийн яам өнгөрөгч мягмар гарагт Украйн дахь Элчин сайдын яам болон бусад яамтай шуурхай цахим хурал хийж, иргэдээ хэрхэн хамгаалах талаар хэлэлцжээ. ОХУ-ын цэргийн довтолгооны магадлал нэмэгдэж байгаа энэ үед Крым, Донецк, Луганск гэсэн гурван хэсэгт 3 дугаар түвшний сэрэмжлүүлэг буюу эх орон руугаа буцахыг зөвлөсөн улаан дохио аль хэдийн хүчин төгөлдөр болоод байсан юм.
Тэгвэл албаныхан эдгээр 15 мужид оршин суудаг солонгосчуудыг Украйнаас гарч, аюулгүй бүс рүү аль болох хурдан явахыг уриалсан байна.
Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Пак Су-хён "Гадаад хэргийн яам болон Үндэсний тагнуулын алба сар гаруйн хугацаанд Украйны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, болзошгүй цэргийн мөргөлдөөний үед тэнд байгаа солонгосчуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч байна" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: The Korea Times
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.