Ё.Отгонбаярыг МАН ажлаас нь чөлөөлжээ

Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар Сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар мэдээлэл хийсэн.

Энэ асуудалтай холбогдуулан МАН мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "МАН-ын үндсэн дүрэмд заасан намын албан тушаалтны хэм хэмжээг ноцтой зөрчсөнөө өөрөө хүлээн зөвшөөрсөн тул Ё.Отгонбаярыг МАН-ын даргын ахлах зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөв" гэжээ.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө. МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг дэвшилтэт нам байх болно" гэж мэдэгдсэн байна.

271653574 260124479525709 2026208655379612599 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.