СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Л.Баттүвшинд ял оноов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Хоёр талцчихаад байгаа АН-ын нэгнийх нь Намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж буй Л.Баттүвшин (О.Цогтгэрэлийн тэргүүлсэн АН) болон иргэн Н.Оюунмаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэхээр товлоод байв.

Тэд 2015 онд бусдад давуу байдал үүсгэн, 198 сая гаруй төгрөг төсөвт өртөгтэй ажил сонгон шалгаруулалтгүй өгсөн хэрэгт холбогдон хууль сахиулах байгууллагынханд шалгуулсан юм. Тодруулбал, Л.Баттүвшин Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа уг хэлтсийн архив, бичиг хэргийн ажилтан, даргын туслах буюу “Тохилог гудамж-амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Оюунмаатай хамтран албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн ял шийтгүүлсэн аж.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгээр уг хоёр албан тушаалтан “Тохилог гудамж- амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал 2015 оны арванхоёрдугаар сарын 18-нд болж, Чингэлтэй дүүрэг хариуцсан Эко хөдөлмөр, ажлын байр, сургалтын төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Баясгалангийн үүсгэн байгуулсан “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ыг шалгаруулсан мэтээр тэмдэглэл үйлдэн 198 сая гаруйн төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ хийжээ. Хэргийг шалгах явцад хурал болоогүй, тухайн ажлын хэсэгт орсноо ч мэдээгүй гэдгээ Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд мэдүүлсэн аж.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг 2021 оны аравдугаар сард хэлэлцээд Л.Баттүвшин, Н.Оюунмаа нарыг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь  хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд  тооцсон юм. Улмаар аж. Харин “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ руу гэрээний төлбөрийн эхний хэсэг 59.5 сая төгрөгийн санхүүжилтээс 47.1 саяар нь ажил гүйцэтгэж,  12 сая гаруйг төгрөгийн ашиг тус төрийн бус байгууллагынхан олсныг иргэний хариуцагч Х.Баясгалангаас гаргуулж улсын орлого болгохоор болжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн АН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга .

АН-ынхан 2020 онд дүрэмдээ өөрчлөлт оруулж “Намын гишүүн Үндсэн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн болон гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүнээс хасах асуудлаар ДХХ-ноос ажлын тав хоногт багтаан дүгнэлт гарган шийдвэрлэнэ” гэсэн заалт оруулсан байдаг. Үүнийхээ дагуу Намын байгуулалтын хэлтсийн даргадаа хариуцлага тооцох, эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.