Туркийн сэтгүүлч зүйр үг хэлснийхээ төлөө баривчлагджээ

Туркийн алдарт сэтгүүлч Седеф Кабасыг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг доромжилсон зүйр үг хэрэглэсэн гэх хэргээр баривчилжээ.

Хатагтай Кабас өнгөрөгч бямба гарагт Истанбул хотод баривчлагдсан бөгөөд шүүх хурал болохоос өмнө түүнийг шоронд хорих шийдвэр гаргасан байна. . Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол тэрээр 1-4 жилийн хорих ял сонсож магадгүй аж.

Хэргийг тодруулбал, Седеф Кабас "Tele1" сувгийн шууд дамжуулалтын үеэр "Титэм зүүсэн хүн ухаалаг болдог гэх маш алдартай зүйр үг байдаг. Гэхдээ энэ нь худлаа гэдгийг бид харж байна. Бух ордонд орж ирлээ гээд хаан болдоггүй, ордон нь амбаар болдог" гэж хэлжээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Фахреттин Алтун энэхүү явдлыг "хариуцлагагүй" үйлдэл хэмээн буруушааж, "Сэтгүүлч гэгдэх хүн үзэн ядалт түгээхээс өөр зорилгогүйгээр манай Ерөнхийлөгчийг илт доромжиллоо" гэж мэдэгдсэн байна.

бөгөөд 2020 онд ийм төрлийн хэрэгтэй холбоотой 31 мянга гаруй мөрдөн байцаалтын ажиллагааг явуулжээ.

tutuklanan sedef kabas in ifadesi ortaya cikti 14685563 2172 m

sedef kabas adliyeye ters kelepce ile getirildi 14684955 5799 m

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.