Хийн хоолойн төслийн ТЭЗҮ эцэслэн батлагдаж, протоколд гарын үзэг зурахаар болжээ

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хий дамжуулах төслийн ТЭЗҮ өнгөрсөн оны 12 сард эцэслэгдсэнтэй холбогдуулан төслийн дараагийн ажлын дараагийн шатыг эхлүүлэх асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр ОХУ-ын "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой утсаар ярив.

FB IMG 1642823260203

Ирэх долоо хоногт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийж, "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн үргэлжлэл болж .

Энэ хүрээнд хийн хоолойн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэн гарын үсэг зурах ажлыг мөн зохион байгуулах болсон тухай Оросын тал мэдэгдэв.

Протоколд гарын үсэг зурах үеэр ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн төслийн хэтийн төлөвийн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсад ирж ярилцлага, сурвалжилга бэлтгэх бөгөөд энэ үеэр "Газпром” НХН-ийн төлөөллүүд мөн ирж ажиллах болсон тухай "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов Шадар сайдад дуулгав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.