Түрүү бөхийн төлөөх өрсөлдөөн гурван бөхийн дунд өрнөж байна
Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн 12 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
11 өдрийн дараах байдлаар 10 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байсан Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Секивакэ Митакеуми нар өчигдрийн барилдаанд өвдөг шороодож харин Маэгаширагийн 6-аас барилдаж буй Аби давснаар 10 даваа, хоёр унаатай дээрх гурван бөх башёг тэргүүлж эхэллээ.
Хацу башёгийн 12 дахь өдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (7-5) - Маэгашира 6 Хошорюу С.Бямбасүрэн (8-4)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (6-6) - Маэгашира 7 Такарфүжи (8-4)
Маэгашира 1 Кирибаяама Б.Лхагвасүрэн (5-7) - Маэгашира 3 Эндо (5-7)
Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (4-8) - Комүсүби Дайейшо (4-8)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10-2) - Комүсүби Мэйсэй (5-7)
Жич: Тухайн өдөр давсан бөхчүүдийн нэрийг улбар шар өнгөөр тодруулсан болно.
Өчигдөр Хошорюу С.Бямбасүрэн нутгийн бөх Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж качикоши хийлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.