СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өлзийтийн замын уулзварт 16 тонны чиргүүл унаж, 10 тн дизель түлш асгарчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн замын уулзварт өнөөдөр /2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр/ 16 тн авто цистерний 16 тонны чиргүүл унаж 10 тн дизель түлш асгарсан байна.Тухайн дуудлага өнөө өглөөний 07 цаг 34 минутад Нийслэлийн онцгой байдлын газар болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст очжээ.

Дуудлагын дагуу ГТУА 30 дугаар ангийн 12 албан хаагч ажиллаж, чиргүүлийг татаж босгож, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.