СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-20

Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Пүрэвхүү өргөдлөө өгчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.

Түүний гаргасан өргөдлийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар шийдвэрлэн хариу өгөх юм.

Тэрбээр Энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө тэрбээр "Утааны эсрэг ээж, аавууд" ТББ-ын тэргүүнээр мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ.

Хэд хоногийн өмнө түүнээс утаа буурсан эсэх талаар сэтгүүлч тодруулахад "2016 онтой харьцуулахад утаа 47 хувиар буурсан. Чиг үүргийнхээ хувьд утааг бууруулах ажлыг Засгийн Газар хариуцах ёстой" гэж хариулсан нь ажлыг нь өгүүлэх шахалт болсон гэж эх сурвалж дурдлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.