СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-20

🔴LIVE: С.Эрдэнэ: Э.Бат-Үүлийн анхан шатны шүүхийн тогтоол одоо болтол гараагүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагт Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-ын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Амарсанаа, болон бусад гишүүд оролцлоо. Өнөөдрийн мэдээллийн цагт Нийслэлийн АН-дарга, Э.Бат-Үүлийг хорьсон асуудал болон утаа, цар тахлын талаар байр сууриа илэрхийлэхээс гадна хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл өгсөн юм.

АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү: 

-Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл үзэл санааны хоригдол болсон эсэх асуудлаар мэдээлэл өгье. Ардчилсан намын угшилтай төрийн өндөр дээд албан тушаалтан гэмт хэрэгт орооцолдсон бол хуулийн дагуу шалгуулах ёстой гэж манай нам үздэг. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг хорьсон асуудалд шүүх нь шударгаар шийднэ гэж найдаж хүлээж байсан. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр нийтэд ойлгуулдаг тодорхой хүмүүс байсаар байна. АН-ын зүгээс Э.Бат-Үүл даргын асуудалд маш тайван хандаж байсан. Шүүх шийдэг гээд хүлээж байлаа. Гэтэл шүүх асар их удсан. Энэ хугацаанд Э.Бат-Үүлийг С.Зориг агсны амь насанд халдсан мэтээр гүтгэн мэдээлж, хүүдээ тендер авч өгсөн мэт ойлголтыг нийгэмд түгээсэн. Ингэсээр хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ял шийтгэл өгсөн. Тийм учраас бид энэ асуудлаар Улсын Ерөнхий шүүгч, прокурорт албан шаардлага хүргүүлсэн. Бид одоо ч хуулийн байгууллага шударга ажиллана гэдэгт итгэсээр байна.

АН-ын дарга С.Эрдэнэ:

- Хуульдаа 14 хоногийн дотор гарах ёстой. Шүүхийн тогтоол яаж гарахаас их зүйл шалтгаална. Нэгдүгээрт, гэм буруугийн асуудал, хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацаа. Шүүхийн тогтоолоос Э.Бат-Үүлд оноосон ялыг ямар нотлох баримтаар тогтоосныг тодорхой болох ёстой. Хөөх хэлэлцэх хугацаа энэ хүнд яагаад үйлчлэхгүй байгааг бид бас гайхаж байна. Хууль бус үйлдлээр энэ хүнд хэрэг үүсгэсэн бол бид дараа дараагийн хуулийн арга хэмжээг авна гэдгээ илэрхийлмээр байна. Ковидын цар тахлаар хэдэн их наядын төгрөг зарцуулсан мөртлөө тун багыг эрүүл мэнд, шаардлагатай салбарт нь зарцуулсныг хүн бүхэн мэдэж байгаа. Энэ чиглэлд бид судалгаа дүгнэлт гарган цаашид мэдээлэл өгөх болно.

АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Амарсанаа: 

-Ковидын тархалт маш хурдтай байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч сувилагчид маань ихээр тусаж байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх гарц гаргалгаа маш тодорхой болгох шаардлагатай. Өөрсдөө ковид тусчихаад үүргээ хүлээн ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдад ямар, урамшуулал олгох вэ? Мөн ковид туссан иргэддээ антибиотик ихээр өгснөөр иргэд хордлогод ихээр орж байгаа асуудлыг анхааралдаа авах шаардлагатай байна.

АН-ын гишүүн А.Цэрэнбат:

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх ёстой. Түлш, зуухыг сольсноор энэ асуудал шийдэгдэхгүй. Дараа нь иргэдээ солих юмуу яах юм. Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа аваад арав гаруй хоног болсон орлогчоо ажлаас нь халаад өөрөө ард нь үлдлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг эмэгтэй сайдыг огцруулсан болгоод сугарч үлдэхээ боль. Илүү ухаантай, эрч хүчтэйгээр ажиллах ёстой, ажиллаж чадахгүй бол суудлаа тавьж өгөөд зайлах хэрэгтэй.

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Хүүхдийн мөнгө нь халамжийн мөнгө бус ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа хэлбэр юм. Сүүлийн жилүүдэд эрх баригчид хүүхдийн мөнгөний асуудалд хүндрэл чирэгдэл үүсгэсээр байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
98.228.20.20

Baashuu u ch ve dee esgii hooh gazar nohoi hereggui gedeg dee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.