БОАЖ-ын дэд сайдад Г.Түвдэндоржийг "томилно"
Маргааш хуралдах /2022.01.19/ Засгийн газрын хуралдаанаар ШӨХТГ-ын дарга болон БОАЖЯ-ны дэд сайдыг томилохоор болсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилох хүмүүсийн нэрсээ МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж байна. МАХН-ын ЕНБД Б.Тулгын нэр унаж, МАН-ын НАМЗХ-ны дэд даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдад, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар томилохыг дэмжсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.