СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-18

АН: ҮХЦ-д Г.Занданшатарыг, АТГ-т Д.Дэлгэрсайхан, П.Дэлгэрнаран, С.Амардэлгэр нарыг шалгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хуралдаж, хаалтаа хийлээ. Хуралдааны дараа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөл нэр бүхий хүмүүсийг АТГ-т өгч байгаа талаараа мэдээлэл хийсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

-УИХ-ын намрын чуулган өнгөрсөн оны 10-р сарын 1-нээс эхэлснээс хойш АН-ын асуудлыг УИХ-ын дарга болоод холбогдох бүхий албан тушаалтнуудад тавьсаар ирлээ. Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы хаалт болж байна. 

Нэгдүгээрт, Г.Занданшатар дарга хуулиа биелүүлэх ёстой. Г.Занданшатар эс үйлдлээрээ парламентыг, сөрөг хүчнээ бэхчүүлэхэд хойш сууж буйд харамсаж байна. Хамгийн гол зүйл нь парламентын ардчилал. Хоёр намын бүлэг нэгнээ чадавхгүйжүүлж байгаа нь жижигхэн эрх ашиг. Тиймээс бид Г.Занданшатар даргын асуудлаар цэцэд хандаж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Ардчилсан намын тамганы маргааны асуудлыг эхлүүлсэн төрийн албан хаагч нарыг Авлигатай тэмцэх газарт АН-ын зүгээс өгсөн. Харамсалтай нь үүн дээр хэрэг үүсгэн шалгаагүй. 

Энэ удаад УИХ дахь АН-ын бүлгийн олонх гишүүдийн зүгээс бүртгэлийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-т өнөөдөр өгч байна. Үүнд, 

УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд,

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Ардчилсан намыг хоёр нам, хоёр даргатай байгаа мэтээр харагдуулдаг явдалд цэг тавьцгаая. Бид намын төлөө байлдаагүй. Улс төрд шударга байдал тогтоосой гэж бас иргэдийн ахуй амьдрал, үнийн өсөлтийг бид ярих ёстой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.19.153

Хэ хэ ха ха хи хи УИХ хошин шогийн хамтлагтай болчихсон юм уу

Ba
2 жилийн өмнө
64.119.20.25

Biton bi darga heveeree feed bhad yaj shideh bilee deee..

Зочин
2 жилийн өмнө
172.58.141.13

Ene dorligjob gedeg hukgaichoin munguur togolson bandi hutsadag bolj jenko dorligjob sahal geed mongoliig tonoson buleg hulgaichidtai atg temtseed hurungiig ni huraa

Амар
2 жилийн өмнө
124.158.68.109

Сөрөг хүчнээ хямралд түлхээд байгаа бол МАНгарууд тэнэгээ харуулж байгаа юм.

Зочин Зочин
2 жилийн өмнө
64.119.19.24

Төрд байгаа бүх хүмүүсийг зоригтой шударгаар шалгуулаад өгөх зоригтой аавын хүү ээжийн охин Монгол улсад алга даа одоо угаасаа дийлдэхгүй төрд байгаа хүмүүс цэвэр шудрага байж л Монгол жаахан ч дэвжих байх доо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.