Гадаад харилцааны дэд сайд БНЧУ-аас Монгол улсад суух Элчин сайдтай уулзлаа

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ян Витопилийг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа.

Хоёр орны хөгжлийн зорилтууд төдийгүй олон улсын өмнө тулгараад буй цар тахлын үр нөлөөг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахын чухлыг талууд онцоллоо.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Элчин сайдад үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.