Чех улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ян Витопилийг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа.

Уулзалтаар хоёр орны харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны төлөв, тулгамдсан зарим асуудлаар санал солилцов.

Шинэ Элчин сайдыг үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад нь баяр хүргэж, цаашдын ажилд амжилт хүсэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.