? LIVE: "Хөлсний жагсагч" Б.Хандсүрэн шүүгч нарт гомдолтой байна гэв

Иргэн Б.Хандсүрэн болон түүний өмгөөлөгч нар шүүгч нарын хууль бус үйлд­­­­­лийн талаар мэдээлэл хийлээ. 

"Хөлсний жагсагч" Б.Хандсүрэн: 

-Иргэн н.Халиунаа, н.Сандагдорж нарын эрх зөрчигдсөн талаар би өмнө нь өнгөрөгч оны 4 дүгээр сард мэдээлэл хийсэн. Үүний дагуу зохион байгуулалттайгаар, хилс хэргээр, шүгэл үлээж явсны төлөө хохирол амсаж яваа учраас өнөөдөр нийгэмд хандаж байна. Шударга бусын хонгилын нураах гэж явсны мөрөөр хууль бус бүлэглэл байдаг юм байна гэдгийг мэдэрлээ. Тэд шударга үнэний дуу хоолой болсон эх хүн над руу зохион байгуулалттайгаар дайрч байна. Хилс хэрэгт унагаж, хэлмэгдүүлдэг асуудал ийм түвшинд хүрсэн байна. Тогтоол шийдвэргүй баривчилж болохгүй гэлээ. 

Өмгөөлөгч С.Соронзонболд:

-Иргэн Б.Хандсүрэнгийн өмгөөлөгчөөр ажиллаж байх үед шүүх, хууль хяналтын байгууллагуудаас хуулийн процессийн алдаа гаргасан. Үүнийг нийгэмд цацахгүй бол нуугдмал байж, хүний эрх чөлөө хохирох шинжтэй байгаа учраас ийнхүү нийгэмд хандаж байна. Б.Хандсүрэнгийн хүүхдийн шүүх хурал гурван шүүгчтэй болсон. Хурлын дундуур шүүгч нар гарч орох, шөнийн цагаар хурлаа явуулах, үйлчлүүлэгчийн эцсийн үгийг хэлүүлэхгүй зэргээр эрхийг нь ноцтой зөрчсөн. 

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуульд хэргийн шийдвэр тодорхой хугацааны дараа гарах ёстой. Гэтэл БЗД-ийн анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэл шийдвэр хуульд заасан хугацаанд гараагүй. Яаралтай гаргуулах хүсэлт тавихад н.Алтанцэцэг шүүгч арав гаруй хоногийн дараа гаргасан. "Надад ар гэрийн асуудал гарч болдог юм байгаа биз дээ" гэх мэтээр уурласан. Нарийн бичгийн даргынхаа өрөөнд дагуулж орж ирээд "Чи өмнө нь хамт ажиллаж байсан хүнээ АТГ-аар шалгуулж байсан. Чиний хувийн байдал харагдаж байна. Чи цаашдаа өмгөөлөл хийх юм байгаа биз дээ?" гэх мэтээр өмгөөлөгч миний хараат бус байдалд нөлөөлсөн.

Би анхан шатны шүүх дээр юм яриагүй. Харин давж заалдах шатанд гомдол гаргасан. Хуульд байхгүй үндэслэлээр нотолгоо гаргуулж шүүхийн шийдвэрт засвар оруулсан байсан. Тухайн гэмт хэрэг 3-р сарын 15,18-нд гарсан гэх боловч шүүхийн шийдвэрт 8-р сарын 15,18-нд гарсан гэж өөрчилсөн байсан. Анхан шатны шүүх давж заалдах шатны шийдвэрийг өмнөөс нь гаргасан байсан. Өмгөөлөгч миний бие гомдол гаргасан. Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх зохицуулалт хуульд байдаг. Яаж энэ хуулийг буруугаар эргүүлж байгаагийн жишээг Алтанцэцэг шүүгч харуулж байна. Орлогогүй ядуу хүмүүст энэ заалтыг үйлчлүүлэхгүй байна. Иймд тус шүүгчийг АТГ-т шалгуулж, Шүүхийн ёс зүйн хороонд хандаж шалгуулна. 

Ташрамд дурдахад иргэн Б.Хандсүрэн нь өмнө маш олон удаагийн "тэмцэл" өрнүүлж жагсаал цуглаан зохион байгуулж байснаараа нийгэмд танигдаж буй жагсагч юм. Жишээ нь 8 сарын өмнө тэрбээр 7-р сарын нэгний хохирогчдын холбооноос улс төрд үүсээд байгаа цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийхэд оролцож байсан бол нэг жилийн өмнө "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гадаад руу оргуулсны хариуцлагыг Төрийн тусгай хамгаалалтын газар хүлээх ёстой" гэсэн мэдэгдлийг мөн хийлцэж байжээ. Мөн Б.Хурц нарын долоон хүнд холбогдох шүүх хурлын үеэр ч тэрбээр жагсаал хийж "Төр төмөр нүүрээ Б.Хурцад харуулах ёстой" хэмээн мэдэгдэж байв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.