"KING TUG" Н.Төгсцогт В.Пасиллиастай тулалдана

Сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын шилдэг тулаанч МУГТ Н.Төгсцогт рингнээ дахин гарахаар боллоо.

 Tochiozan contre Terunofuji une 1280x720 01 01 01

Өнгөрөгч оны долоодугаар сард WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөн аваргын бүсийн төлөө тулалдан оноогоор ялагдсанаас хойш дэвжээнээ гараагүй байгаа билээ. IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялахдаа есөн удаад өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан МУГТ Н.Төгсцогт ийнхүү 15 дахь тулаанаа хийхэд бэлэн болоод байна. 2022 оны нэгдүгээр сарын 22-нд АНУ-ын боксчин В.Пасиллиастай тулалдана.

271808655 5441533352529314 5215999701387786964 n

В.Пасильяс нь нийт 17 тулаанд орж, 16 ялж, нэг ялагдсан боксчин юм. Тэрээр одоогоос яг нэг жилийн өмнө WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан 11 дүгээр үед ялагдсанаас хойш рингэнд гараагүй байгаа юм.
Түүний хамгийн сүүлд тулалдсан тулааны тоймыг толилуулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.