Хацу башёг монгол бөхчүүд даваагаар эхлүүллээ

Японы сумо бөхийн энэ оны хамгийн эхний башё өнгөрөгч амралтын өдөр албан ёсоор эхэллээ. 

Энэ удаагийн башёд сумо бөхийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр манлайлуулсан манай 19 бөх дөрвөн зиндаанд хүч үзэж байгаа билээ. 

Хацу башёгийн эхний өдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн оноолт болон даваа, унааны мэдээлэл:

Маэгашира 6 Хошорюу С.Бямбасүрэн (1-0) - Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (0-1)
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (1-0) - Комүсүби Мэйсей (0-1)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (1-0) - Секиваке Таканошо (0-1)
Маэгашира 1 Кирибаяама Б.Лхагвасүрэн (0-1) - Озеки Шодай (1-0)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (1-0) - Комүсүби Дайейшо (0-1)

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёгийн эхний өдөр өөрийн хүчтэй өрсөлдөгч Комүсүби Дайейшотой учраа таарч долоо дахь удаагаа өрсөлдөгчөө давлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.