Умард Солонгос дуунаас хурдан пуужин туршжээ

БНАСАУ өнгөрөгч лхагва гарагт дуунаас хурдан пуужинг амжилттай туршсан гэж орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ. Энэ нь тус улсын 2022 онд хийсэн анхны томоохон зэвсгийн туршилт юм. 

Мөн уг дуунаас хурдан пуужин нь баллистик пуужингаас илүү удаан хугацаанд радарт илрэхгүй байх чадалтай гэнэ.

Энэ удаагийн туршилтыг Японы эргийн хамгаалалтынхан лхагва гаргийн өглөө илрүүлсэн бөгөөд дараа нь Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалах яамнаас баталгаажуулсан байна.

Умард Солонгос нь өнгөрсөн жил олон төрлийн пуужин туршсан бөгөөд хэдий цар тахлын улмаас эдийн засгийн хямрал, хоол хүнсний хомстол үүсээд байгаа ч ийнхүү зэр зэвсгийн туршилтуудаа үргэлжлүүлж байгаа юм. Тус улсын удирдагч билээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.