Д.Мөнх-Эрдэнэд хилийн хориг тавив
Хөх хотын Консул асан Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг шүүх хүлээн авч хянажээ.
Түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх хэсгийн "Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ" гэснийг үндэслэн 2022 оны нэгдүгээр сарын 6-наас эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авсан байна.
Д.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулаар сууж байхдаа эрх мэдлээ ашиглан, дипломат дугаартай автомашиныг өмнөд хөршийн иргэнд худалдсан үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа. Тэрээр энэ асуудлыг үгүйсгэн, "Венийн конвенцид заасан эрхээ эдэлж машин оруулсан" гэдэг боловч, мөрдөн шалгагч нар эрх мэдлээ ашиглан, БНХАУ-ын татварын хуулиас зайлсхийн, албан хэрэгцээнд унах нэрийдлээр оруулж ирсэн Лексус-570 автомашинаа зарж борлуулсан болохыг тогтоогоод байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.