"Талын шуурга"-тай тулалдах М.Жаксон гэж хэн бэ?

Холимог тулааны дэлхийн №1 холбоо болох UFC-д тулалдаж буй цорын ганц монгол тулаанч Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов гарлаа.

 

Мэргэжлийн тулаанд 12 тулаан хийж 10 ялалт байгуулсан, дэлхийн №1 холбоо болох UFC-д дөрвөн тулаан хийхдээ сүүлийн гурван тулаанд өрсөлдөгчдөө нэгдүгээр үед буулган авсан Монголын шилдэг тулаанч "Талын шуурга" Д.Батгэрэл энэ удаад АНУ-ын Монтел Жексонтой тулалдахаар боллоо. 

Д.Батгэрэлийн энэ удаагийн өрсөлдөгч болох М.Жексоны хувьд Дана Уайт шоунаас мэргэжлийн тулаанд хүч үзэх болж 13 тулаанаас 11-т нь ялсан ширүүн тулаанч юм. Чөлөөт бөх суурьтай М.Жексон чацны уртаа ашиглан босоо байрлалд гараар ч сайн тулалддаг нударга чангатай эр. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл Д.Батгэрэл шиг ширүүн тулаанчтай төдийлөн тараагүй яваа.

Гуравдугаар сарын 26-ны өдөр Монгол түмний "цөсийг хөөргөх" нэгэн гайхалтай тулаан биднийг хүлээж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.