СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-д нэг өдрийн дотор цар тахлын халдварын сая гаруй тохиолдол бүртгэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-д өнгөрөгч даваа гарагт коронавирусийн халдварын 1,080,211 тохиолдол батлагдсан нь дэлхийн аль ч улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эдгээр тохиолдлын дийлэнх хувийг "Омикрон"-ы халдвар эзэлж байгаа бөгөөд удахгүй тус хувилбарын тархалтын оргил үе ирнэ гэж эрдэмтэд анхааруулж байна.

Түүнчлэн цар тахлын улмаас эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд тогтмол өсөх болсон аж. Одоогийн байдлаар тус улсын халдварын тохиолдлын тоо "бараг босоо өсөлттэй" байгаа хэдий ч оргил үе нь хэдэн долоо хоногийн дараа тохиож магадгүй гэж Цар тахлын эсрэг ахлах зөвлөх Энтони Фаучи мэдэгджээ.

Үүний хариуд, Жо Байден коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн болон нас барсан хүмүүсийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй иргэд гэдгийг онцлоод, АНУ-д иргэн бүрийг бүрэн дархлаажуулахад хангалттай вакцин байгаа гэдгийг нэмж тэмдэглэсэн байна.

Харин Энэтхэг улсад өнгөрсөн оны 5 дугаар сард "Дельта" хувилбарын дэгдэлт тохиож, нэг өдрийн дотор 414,188 гаруй хүн халдвар авсан нь дэлхийн дээд амжилт болоод байсан юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.