2022 оны эхний тэмцээнд монголын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно

Жүдо бөхийн шинэ оны эхний тэмцээн энэ сарын 28-30-нд Португали улсын Одивелас хотноо зохион байгуулагдана. 

photo l 01

Шинэ олимпын циклийн эхний тэмцээн болох "Одивелас-2022" гран при тэмцээний нэг гол онцлог нь жүдо бөхийн шинэчилсэн дүрмээр зохион байгуулагдах юм. Одоогийн байдлаар 30 орны 210 жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа ба хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй багуудын тэргүүн эгнээнд монголын баг тамирчид орж байна. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас шинэ залуу тамирчид бүхий эрэгтэй 12, эмэгтэй 9 буюу нийт 21 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. 

Screen Shot 2022 01 05 at 11

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.