СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Поп дива С.Наранд Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Чинбатад Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртээнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулж байгаа билээ. 

Тэгвэл Төрийн ордонд өнөөдөр 13 цагт эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг мөн шагнах юм.

Тухайлбал, ЗГ, УИХ-аас гаргасан төр засгийн шийдвэрийг олон нийтэд мэдээлж, түмэн олондоо үнэлэгдсэн МҮОНТВ-ийн ММ агентлагийн тоймч Ж.Алтангэрэлийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнахаар болжээ.

Мөн Монголын урлагийн салбарт гялалзаж яваа уран бүтээлч хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаах бол поп дива, Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Наран Монгол улсын гавьяат жүжигчин тэмдгээр тус тус шагнагдах юм. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.35

Баяр хүргэе

Сүрэн
2 жилийн өмнө
103.26.195.229

Гавьяат жүжигчин цолоор шагнагдсан гээд бичиж мэдэхгүй юм даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.