Э.Бат-Үүл, А.Гантулгыг "Ажлаас хална" хэмээн сүрдүүлж, "Бэрэн групп" ХХК руу есөн тэрбумыг шилжүүлүүлжээ

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан А.Гантулга, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүний гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ноос эхлэн хэлэлцээд гэм буруутай нь тогтоогдсон хүмүүст ял шийтгээд буй билээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой эвлэрэхгүй байгаа АН-ын төлөөлөл жагсаал, цуглаан зохион байгуулж, Э.Бат-Үүлийг хэлмэгдүүллээ хэмээж буй бол 15.3 сая гаруй төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, түүний хүү Б.Чулуудай нь “Миний аав ямар ч хэрэг хийгээгүй, прокурорын нотлох баримт хангалтгүй байсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн.

. Харин 2017 оны Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан”, 2002 оны мөн хуулийн 263.2-т заасан албан тушуулаа урвуулан ТОСК-аас мөнгө гаргуулж, “Бэрэн” групп” рүү шилжүүлэн “Гранд лайн” ХХК-д давуу байдал олгосон нь нотлогдсон гэж шүүх дүгнээд нэг тэрбум 327 сая 800 мянган төгрөг Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас гаргуулан ТОСК-д олгохоор шийдвэрлэсэн билээ.

ТОСК, Хөгжлийн банкнаас 35.5 сая ам.долларын зээл авч "Буянт-Ухаа-2" төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үед Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байв. билээ. . Б.Чулуудайн нь уг 5.5 тэрбум төгрөгийг зээлийн картынхаа төлбөр, хамаарал бүхий хүмүүсийнхээ үүсгэн байгуулсан “Утпала финанс” ББСБ-ын үйл ажиллагаа зэрэгт зарцуулжээ. Үүний улмаас ТОСК-д зээл, зээлийн хүү, алданги зэрэгт нийт 18.5 тэрбумын хохирол учраад буйг ч хууль сахиулагчид шалгаж тогтооосон юм.

Өөрөөр хэлбэл, аж. Энэ хүү алдангийг татвар төлөгчдийн мөнгө, зээлдэгчдийн төлбөрөөс төлж барагдуулж, Хөгжлийн банкийг хохиролгүй болгож болзошгүй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.