"Болор цом 39" наадамд 25 яруу найрагч өрсөлдөнө

Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн наадам 39 дэх удаагаа Улаанбаатар хотод болох гэж байна.

. Энэ жилийн яруу найргийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулж байна. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр мялаадаг юм.

Оролцохоор шалгарсан 25 найрагчийн зургаа нь Болор цомын эзэн яруу найрагчид байна. Тус наадам сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт зохион байгуулагдсан тул энэ жилийн тухайд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болжээ.

Өнгөрсөн жилийн “Болор цом-38” наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлсэн. Харин “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд шалгарч байв.

269698942 3034026263523722 5559277136657929295 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.