? LIVE: Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас нэг тэрбум 327 сая төгрөгийг гаргуулж НЗДТГ-т олгоно
Шүүхий ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс өнөөдөр Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдсон шүүхийн шийдвэрийг дэлгэрэнгүй танилцууллаа.
Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс 11 хүнд холбогдох хэргийг 2019 оны хоёрдугаар сарын 13-нд хүлээн авсан. Шүүх хурал 18 удаа хойшилж, 2021 оны долдугаар сарын 12-ноос 2021 оны 12 дугаар 7-ны хооронд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлд дөрөв, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жилийн ял оноож, Б.Чулуудай нарын дөрвөн хүнд торгох ял оноожээ.
Шүүгчдэгч Э.Бат-Үүл: Гэм буруутайд тооцож, тус бүр 2 жилийн хугацаатайгаар хорих ял шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар олгож, шийдвэрлэсэн. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр заасан. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хассан.
Шүүгчдэгч Б.Чулуудай: Хэргийг хэрэгсэхгүй болгож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 15 сая 360 мянган төгрөгөөр торгох.
Шүүгдэгч А.Гантулга: Гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаатайгаар хорих ял. Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тооцож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тооцсон байна.
Шүүгдэгч Б.Мөнхтөр: Хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Шүүгдэгч Т.Гэрэлт-Од: 7 сая төгрөгөөр торгосон.
Шүүгдэгч Д.Жаргалсайхан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9 сая 792 мянган төгрөгийг торгох ял оноосон.
Шүүгдэгч: Ю.Алтангэрэл: 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял.
Шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас нэг тэрбум 327 сая 800 мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, НЗДТГ-т олгох.
Иргэний хариуцагч "Бэрэн групп" ХХК-иас 9 тэрбум төгрөг, шүүгдэгч А.Гантулгаас 210 сая 651500 төгрөг, Т.Гэрэлт-Одоос 120 сая 96500 төгрөг, Ю.Алтангэрэлээс 10 сая 500 мянган төгрөгийг тус тус гаргуулан Төрийн орон сууцны корпорацид олгуулахыг шийдвэрлэсэн байна.
Энэ хэргийн хохирогчоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар тооцогдсон гэж ШЕЗ-өөс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.