?LIVE: Ж.Одгэрэл: Миний хайрын баталгаа болсон хүүхдийг үгүйсгэж байгаад цочирдож байна
БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн гадна суулт зарлаад байгаа Ж.Одгэрэл, талийгаачийн ар гэрийнхний өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурал /ХБХ/-ын талаар байр сууриа илэрхийлж байна.
Ж.Одгэрэл:
-Өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг үзээд үнэхээр цочирдлоо. Талийгаачийн маань тухай ярих байх гэтэл миний тухай ярьсанд үнэхээр гайхаж, цочирдлоо. Би гурван сартай жирэмсэн. 5,6 сард төрнө. Яагаан дэвтрээ нээлгэсэн. Хайрын минь баталгаа болсон хүүхдийг минь үгүйсгэж байгаад гайхаж байна.
Намайг нөхрийг маань нас барсан өдөр л харсан гэж хэлсэн. Бид хоёр ээж, аавтай нь танилцаад, орж гараад явж байсан. Ээж нь "Хүүхдийг нь гаргахаас өмнө бэр гуйна" гэж хүртэл ярьж байсан шүү дээ. Бид хоёр нэг гэрт ороод жил гаруй болж байсан. Манай ээж, аавтай ч танилцаж байсан. Яаж ингэж ярьж чадаж байна аа. Ийм байхад цуг амьдраад хоёр сар болж байгаа, тэр өдөр л анх харсан гэдгийг сонсоод үнэхээр цочирдлоо.
-Аав, ээжид нь хэлээгүй байхад хэвлэлээр "хуйхалсан хонины толгой шиг болсон байсан" гэж ярьсан нь ар гэрийнхнийг нь цочирдуулсан гэсэн байна?
-Аав нь ороод гарын үсэг зураад, цогцсыг нь аваад гарсан шүү дээ. Шүүх шинжилгээнээс гарахад ах нь над руу 9910-тай дугаараараа дарамталж залгаад, би 25-р Эмийн санд байдаг гэрт нь 23 цагийн үед очиж байсан. Ар гэрийнхнийг нь доромжилж, зодсон тухай ямар ч асуудал байхгүй. Одон, тэмдгийн хувьд Онцгой байдлын албанаас над руу яриад "Ажил явдлаар түр хэрэглээд, буцаагаад өгье" гэсэн. Би тэрийгээ л авсан. Тэгэхэд өнөөдөр ХБХ хийдэг эмэгтэй дүү Э.Нандинчимэг нь "Наад хогийн төмрүүдээ аваад зайл" гэж уйлаад над руу юм шидэж байсан.
-Та өмнө нь хэвлэлд хандан хоёр ч удаа ярилцлага өгч байсан. Хорт хавдартай, нөхөр маань намайг зоддог, хоёр хүүхдээ зулбуулсан гэж. Үүн дээр үндэслэж таныг жирэмсэн гэдэгт итгэхгүй байгаа юм билээ?
-Талийгаач бид хоёр өмнө нь хоёулаа амьдралтай байсан. Би өмнөх нөхрөөсөө хоёр жилийн өмнө салсан. Тэр хооронд эмчилгээ хийлгэсэн. Одоо би бие давхар. Ах руугаа яриад "Манай эхнэр жирэмсэн. Хонины мах явуулаарай" гэж хэлэхэд ямааны мах явуулсан байсан гээд нөхөр маань уурлаж л байсан. Ажлаас нь чөлөө авахуулаад бид хоёр эмнэлгээр явж л байсан. Тэд нар биш, ажлынхан нь сайн мэдэж байгаа.
Намайг "жирэмсэн биш" гэж тэр өмгөөлөгч нь ярьж байна лээ. Тэр харахад эмэгтэй хүн боловч эмэгтэй хүнээс ийм яриа гарахгүй, тэгэхээр тэр эрэгтэй хүн байх, эх хүн биш байх. Цагдаад тэр өмгөөлөгч "Салсан байсан. Тэтгэмж авах гэж суулт зарлаад яваад байгаа юм билээ" гэж ярьсан байна лээ. Нөхөр бид хоёр "Шавь" цогцолборт нэг ангид сурч байсан хоёр.
-Хохирогчоор ээж нь тогтоогдсон. Таныг тэтгэмж авахын тулд ингэж явж байна гэж тэд хэлж байгаа юу?
-Би хохирогч шүү дээ. Би эхнэр нь. Тиймээс биш хохирогч. Хэрэв нөхөр маань албан үүргээ гүйцэтгэж явсан бол оршуулгын зардал болон амь даатгал авахгүй. Албан үүргээ бус, өөр ажил хийж явсан бол оршуулгын зардал, амь даатгал авна.
Би эр нөхрийнхөө нэр төрийг сэргээх гэж яваа.
Өмгөөлөгч Л.Баттогтох:
-Ж.Одгэрэлийн хувьд гурван шаардлага тавьж суулт зарласан. Эр нөхрийнхөө нэр төрийг сэргээе, одоо ажлаа хийгээд явж байгаа цуг байсан хүмүүсийг нь түдгэлзүүлж, шалгаж өгөөч, мөн бичлэгийг олон нийтэд дэлгэе гэсэн. Өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа үед бичлэгийг дэлгэж болохгүй, ажлаас нь түдгэлзүүлэх эсэхийг прокурор шийднэ, мөн хүүхдээ бод, суултаа зогсоо гэдэг зөвлөгөөг өгсөн.
Харин, өнөөдрийн ХБХ-ын хувьд гурван зүйлийг хэлэх гээд байна уу даа гэж би бодсон. Таних ажиллагааны талаар гүтгэлэг хийсэн, жирэмслэх боломжгүй, ажил явдал дээр ирж одон, медалийг булааж авсан гэсэн. Одон, медалийн хувьд түр өгснөө буцааж авсан. ХБХ дээр харахад сайхан, сайхан залуучууд байна лээ. Тэр хүмүүсийг зодоод, булааж авсан зүйл байхгүй байх.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.