СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НОБГ-ын дарга асан, хурандаа Н.Уламбаярыг нэмж шалгаж дууслаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-ын дарга асан, бэлтгэл хурандаа Н.Уламбаярт холбогдох хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дахиад шүүхэд шилжүүлжээ.

Түүнд . Тэрбээр Төрийн албаны болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авлигын эсрэг хууль зөрчиж нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014, 2016 онд онцгой байдлын үед хэрэглэх аврах багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авах тендерт найзынхаа нэр дээр байгуулсан компаниа шалгаруулан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон билээ. 

Тодруулбал Н.Уламбаяр нь НОБГ-т үйлчлэгч, цахилгаанчин, туслах ажилтан, орчуулагч зэрэг ажил эрхэлж байсан хүний нэр дээр “Тэнгэрийн давалгаа” ХХК-ийг 2014 оны долдугаар сард “Галын машин, механизм, тоног төхөрөмжийн худалдаа, түрээс аялал жуулчлал” эрхлэхээр байгуулж, тухайн ажилтнаа гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн байдаг. Улмаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендерт НОБГ-ын дарга нь бичиг баримт бүрдүүлэн тус компанийг оролцуулж, ой хээрийн түймэр унтраах хоёр автомашиныг нийлүүлэх шууд гэрээг “Тэнгэрийн давалгаа” ХХК-тай байгуулж, БНСУ-аас тээврийн зардал, татвар зэрэг нь багтаад 188.6 сая төгрөгийн үнээр тээврийн хэрэгсэл нийлүүлж, өөртөө давуу байдал бий болгон, нийслэлийн ЗДТГ-т 200 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн /мэдээг унших/. Үүнээс гадна 2015 оны дөрөвдүгээр сард “Тэнгэрийн давалгаа” ХХК-иас 340 сая төгрөгөөр ой, хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын .

Тэрбээр цэргийн тэтгэвэртээ гараад өдгөө “Тэнгэрийн давалгаа” ХХК-ийнхаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
2 жилийн өмнө
64.119.26.124

Өө за за. Өөрийгөө баастайгаа зуурчихжээ

Zochin
2 жилийн өмнө
66.181.181.173

Obgin darga narig tetgvert ni garahar shalgah heregtei undeslgui bayjij horongjij bgad yalsnguya

irgen
2 жилийн өмнө
139.5.216.179

yaaya da bz mal bol tuhuurchihmuur yum

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.