?LIVE: Э.Нандинчимэг: Ж.Одгэрэл ажил явдал дээр хүрч ирээд талийгаач ахын минь одон, медалийг булааж аваад зугтсан
Гал унтраах 63 дугаар ангийн гал унтраагч Э.Мөнхжаргал энэ сарын 3-нд 10.000 вольтын хүчдэлд цохиулж амь насаа алджээ. Давхар биетэй үлдсэн эхнэр нь гэх Ж.Одгэрэл нь БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн үүдэнд суулт зарлаад байгаатай бид ярилцаж, шууд хүргэсэн.
Харин тогонд цохиулж амиа алдсан онцгой байдлын алба хаагчийн ар гэрийнхэн өөр бодолтой байна. Ж.Одгэрэл гэдэг эмэгтэйг бид анх удаа харж байна хэмээн ярилаа. Талийгаачийн нагац ах Ж.Эрдэнэцогт, төрсөн ах Э.Мөнхэрдэнэ, төрсөн дүү Э.Нандинчимэг, өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын яриаг хүргэе.
Талийгаачийн төрсөн ах Э.Мөнх-Эрдэнэ:
-Би талийгаачийн төрсөн ах Э.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн байна. Нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийхгүй бол огтоос болохгүй байгаа мэт санагдлаа. Бид бүгдийг дайрч давшилсан, доромжилсон асуудал сошиалд хүчээ авч эхэлж байна. Хүнээ алдсан ээж, аав, ах дүү, төрөл төрөгсөд нь сэтгэл санааны хүнд дарамт амсаж байна.
Ж.Одгэрэл гэдэг эмэгтэй бидэнтэй огтоос уулзаж, учирч байгаагүй. Энэ сарын 3-нд дүүгээ өнгөрснийг мэдээд бид очсон. Тэр үед энэ охиныг харсан. Бид бүгдийг одоо хэцүү байдалд оруулж байна. Бидэнтэй огтоос уулзаагүй. 3-ны орой би цогцос таниулах ажиллагаанд дуудсан. Талийгаачийн маань найз охин нь л гэж бид мэдэж байсан. Би нагац ахтайгаа, бас тэр охинтой цуг гурвуул орсон. Хуулийн байгууллагаас ч гэсэн ээж, аав, эмэгтэй хүн оруулахгүй байхыг хүссэн. Бид гурав орчихоод дүүгээ хараад, тойроод л гарсан. Гэтэл ороолтыг нь аваад, бүтэн биеэр нь харсан мэтээр сошиалд цацаж байна. Бид хоёр тэр үйл явдлыг ээж, аав, төрөл төрөгсдөөсөө нуусан байсан. Тэр болгоныг аймраар хэлсэн. Таарваганы боодог ч гэх шиг, хуйхалсан хонины толгой ч гэх шиг. Миний ээж, аав хүүгээ ямар нөхцөл байдалтай нас барсныг мэдээгүй байсан, мэдэж гүн шоконд орсон. Миний ээж, аав жирийн малчин хүмүүс. Бүрэг ичимтгий, нутаг орондоо нэр хүндтэй, 60 хүрч байгаа настай хүмүүс. Яагаад энэ хүүхэд ийм асуудал яриад яваад байгааг би болон манай ар гэрийнхэн ойлгохгүй байгаа. Талийгаачийг нас барсны маргааш буюу 4-нөөс эхлээд талийгаачийн тухай элдэв хангайн мэдээлэл сошиалаар цацаж эхэлсэн. Бидэн рүү дайрч давшилсан. 3-ны орой Шүүх шинжилгээнээс гарсны дараа би очиж уулзаад “Миний дүү манай гэр бүлийнхэн дээр оч оо” гээд хаягаа зааж өгөөд, өөрөө дагуулаад очсон. Аваачсанаас хойш биднийг буруутгасан зүйлийг сошиалаар сэвсэн. Хувь мессенжерээр дайрч давшилсан бүх мессеж, баталгаа нь байгаа. Би үүнийг цагдаад өгч шалгуулах болно.
Талийгаачийн дүү Э.Нандинчимэг:
-Би талийгаачийн дүү Эрдэнэбатын Нандинчимэг гэдэг хүн байна. Ж.Одгэрэл гэдэг эмэгтэй биднийг элдэв бусаар хэлсэн талаар болсон процессийг та бүхэнд ярьж танилцуулъя гэж бодсон юм.
Энэ бүсгүйг бид ахыг маань өнгөрдөг өдөр буюу 12 сарын 3-нд харсан. “Найз охинтой болсон” гэж ах маань хоёр сарын өмнө утсаар хэлж байсан. Бидний хэн нь ч хараагүй байсан. Энэ эмэгтэй гэрт минь ирээд ээж, аавд минь эмгэнэл илэрхийлж, тэднийг түшээд суух байх гэж бодсон боловч эсрэг үйлдэл хийж, бидэнд болон ээж, аав минь маш хүнд байдалд байна. Тийм учраас энэ бүхнийг ярихаас өөр аргагүй боллоо. “Төрсөн дүү нь зодсон, одон, медалийг нь шидсэн, хэрэггүй төмөр, хог новшоо аваад яв” гэсэн гэдэг дээр би залруулга хийе. Миний удамд хэзээ ч ийм зүйл байхгүй. Тэр тусмаа буяны ажилтай байхад бидний зүгээс ийм үйлдэл гарна гэж хэзээ ч байхгүй. Манайд орж ирээд “Буянд нь хийсэн мөнгөө буцааж авъя” гэхэд нь манай ээж өгсөн. Тэгээд, хоймор байсан ахын маань хөрөг рүү явах гэхэд нь ээж “Би чамайг ийш нь явуулмаагүй байна” гэхэд очсон. Зул өргөх гэж байгаа юм байх гэж бодсон. Би ээжийн хажууд сууж байсан. Гэтэл ахын одон, медалийг булааж аваад зугтсан. Аав маань бараг ухаан алдаж унах шахсан. “Би хүүгийнхээ юмыг авъя, бахархъя” гээд уйлж байсан. “Та одоо явчих, наад хоёр хөгшнөө тайван байлгаад өгөөч гэж хэлэхэд дүү нь зодсон. Одон, медалийг нь шидсэн” гэсэн. Бидэнд тийм хүмүүжил байхгүй. Бидний бахархаад байж байсан одон, медалийг булааж авчихаад бидний талаар ташаа мэдээ түгээж байгаад бид үнэхээр харамсаж байна. Хууль, хяналтын байгууллага нь бидэнд үнэн, зөв мэдээллийг өгөхийг хүсэж байна. Өөр бидэнд хүсэх зүйл байхгүй.
Өмгөөлөгч Г.Оюунцэцэг:
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрэг бүртгэлийн шатанд явагдаж байгаа. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийх боломжгүй. Харин цахим орчинд яваад байгаа камерын бичлэгийн талаар хууль хяналтын байгууллага тайлбар хийх байх. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэг албан тушаалтан нөлөөлсөн буруутгасан иймэрхүү нөхцөл байдал тодорхой болоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоолууд гарч байгаа.
Амь хохирогчийн амь хохирсон асуудалтай холбоотой шинжээчийн дүгнэлт гарч байж энэ хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал яригдана. Онцгой байдлын албанаас оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан. Үүнээс өөрөөр ямар нэгэн харилцаа тогтоогдоогүй байна. Ар гэр нь мөнгө авсан гэх зэргээр нэхэмжлэлтэй холбоотой асуудал яригдаагүй.
Ж.Одгэрэл гэдэг эмэгтэй ямар эх сурвалжаар мэдээллүүд аваад тараагаад байгаа нь эргэлзээтэй байна. Хэрэгтэй холбоотой мэдээлэл тараагаад байгаа этгээдүүдийг шалгаж өгнө үү хэмээн хүсэж байгаа. Энэ эмэгтэй өмнө бас асуудал маргаантай хэрэг дээр хохирогчоор орж байсан.
Хэвлэлээр явж байсан мэдээлэлд бол жирэмслэлт явагдах боломжгүй болсон талаар мэдээллүүд өөрөө тарааж байсан байна. Гэтэл одоо би жирэмсэн гэдэгт нь талийгаачийн ар гэрийн зүгээс эргэлзэж байгаа юм байна. Яагаад энэ үйл явдал дээр өмнө танихгүй байсан хүн би жирэмсэн гээд ороод ирэхэд ар гэрийн зүгээс гайхаж итгэхэд бэрх байгаа талаараа хэлсэн.
Хэргийн хууль ёсны оролцогчоор амь хохирогчийн ээж н.Мөнгөнчимэг гэдэг хүн тогтоогдоод явж байгаа. Үүнтэй хавсаргаад албан ёсны хэргийн оролцогч болох хүсэлтээ албан ёсоор нь тавиагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцох нөхцөл хуулийн дагуу бүрдэхгүй байгаа. Нийгмийн сэтгэлзүйг өөртөө ашигтайгаар эргүүлж санаа зорилго агуулсан үйлдлүүд гаргаж байна гэж хардаж байна. Үүнтэй холбоотойгоор хандалт ихээр авдаг Нараа, өмнө хууль зүйн салбарыг тэргүүлж байсан этгээд хэргийн талаар пост оруулж байна. Эдгээр хүмүүс мэдээллийн эх сурвалжаа тодруулаагүй буруу ташаа мэдээлэл цааш нь улам түгээж байгаад бидний зүгээс харамсаж байна.
Талийгаачийн нагац ах Ж.Эрдэнэцогт:
-Би ээжийн нь төрсөн дүү, нагац ах нь. Ийм явдал болсонд үнэхээр харамсаж байна. 12 сарын 3 хүртэл тэр хүний талаар бид ямар ч мэдэгдэхүүнгүй, анх удаа л албан байгууллага дээр нь таарсан. Огтоос танихгүй. Талийгаач дүү маань ээждээ “Найз охинтой болсон” гэсэн яриа үүсэж байсан юм билээ. Талийгаачийн маань хайрлаж, дурласан, үерхэж байсан бүсгүй байна гээд бид нээлттэй харилцах гэсэн боловч, харин ч эсрэгээр яваад байгаа. Байж боломжгүйгээр гүтгээд явсан. Судлаад үзтэл, интернэт сошиалаар 2-3 жилийн өмнөөс ямар нэгэн сенсааци үүсгээд явж байдаг хүн байна лээ. Хүүхэдтэй болоод зулбасан, гэр бүл салсан, хуучин найз залуу нь зодож, нүдэж байсан гээд яг адилхан кэйс /лайв үзэх/ ярьж байдаг хүн байна лээ. Тэр бүрийг хуулийн байгууллагаар шалгуулна. Гомдлуудаа өгсөн байгаа. Энд бүх зүйлийг яриад байх маш хэцүү байгаа. Осол юунаас эхэлж гарсан гээд хэргийг бүр эхнээс нь өмгөөлөгч аваад шалгуулж байгаа.
Өмгөөлөгч Г.Оюунцэцэг:
-Ж.Одгэрэл гэдэг эмэгтэй ямар эх сурвалжаар мэдээллүүд аваад тараагаад байгаа нь эргэлзээтэй байна. Хэрэгтэй холбоотой мэдээлэл тараагаад байгаа этгээдүүдийг шалгаж өгнө үү хэмээн хүсэж байгаа.
Энэ эмэгтэй өмнө бас асуудал маргаантай хэрэг дээр хохирогчоор орж байсан. Өмнө нь "Жирэмслэлт явагдах боломжгүй болсон, хавдартай болсон, цаашид жирэмслэх боломжгүй" гэх мэдээллүүдийг өөрөө тарааж байсан байна. Гэтэл одоо "Би жирэмсэн" гэдэгт нь талийгаачийн ар гэрийн зүгээс эргэлзэж байгаа юм байна.
Өмнө танихгүй байсан хүн "би жирэмсэн" гээд ороод ирэхэд ар гэрийн зүгээс гайхаж, итгэхэд бэрх байгаа талаараа хэлсэн. Хэргийн хууль ёсны оролцогчоор амь хохирогчийн ээж н.Мөнгөнчимэг гэдэг хүн тогтоогдоод явж байгаа. Үүнтэй хавсаргаад албан ёсны хэргийн оролцогч болох хүсэлтээ албан ёсоор нь тавиагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцох нөхцөл хуулийн дагуу бүрдэхгүй байгаа. Нийгмийн сэтгэлзүйг өөртөө ашигтайгаар эргүүлж санаа зорилго агуулсан үйлдлүүд гаргаж байна гэж хардаж байна. Үүнтэй холбоотойгоор хандалт ихээр авдаг М.Нараа, өмнө хууль зүйн салбарыг тэргүүлж байсан Х.Тэмүүжин нар хэргийн талаар пост оруулж байна. Өнөөдөр хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа цагдаагийн байгууллагын ажиллагаа хэний ч нөлөөнд автахгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явагдах үүрэгтэй. Гэтэл улт төрийн шинжтэй, цахим хэрэгсэлд аливаа асуудлыг нийгэмд түгээдэг энэ хүмүүсийн зүгээс мэдээллийн эх сурвалжаа тодруулаагүй буруу ташаа мэдээлэл цааш нь улам түгээж байгаад бидний зүгээс харамсаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.